"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?


“Covid 19” буюу Корона вирусын халдвараас амь алдсан хохирогчдын дийлэнхи буюу 80% нь ахмадууд. Гэтэл Онцгой байдал зарлаж “Цагаан сар” тэмдэглэхийг хориглон зам харгуй хаагаад байгаа Монгол Улсад байдал ийм байна.

Тодруулбал, Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтээр нэг дор хамт цуглахгүй байх, олны хөл хөдөлгөөн үүсгэхгүй байх шийдвэр гарсан боловч өнөөдрөөс эхлэн /2020.02.21/ "Хаан банк" тэтгэврийн зээл олгож эхэлснээр дүүрэг болгоны "Хаан банк"-ны үүдээр ахмадууд оочир, дараалал үүсгэсэн олноор цугласан байдал их байна. Цагаан сарын баярын өмнөхөн тэтгэврийн зээл олгох шийдвэр гарсны үндсэн дээр, мөн коронавирусийн үеэр 16.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай болсон "Хаан банк" ийн тэтгэврийн зээл олгох нэрээр оочир дараалал үүсгэж, олныг нэг дор ихээр төвлөрүүлээд байна.

Тэгвэл "Хаан банк"-ны салбар бүрийн гадна цугласан ихэнх ахмадууд цагаан сараас хойш тэтгэврийн зээл хэрэггүй. Тэтгэврийн зээл олгох шийдвэрийг тулгаж гаргах ёсгүй байсан. Бидэнд баярын өмнө мөнгө хэрэгтэй байна хэмээн хэлж байна.

Ийнхүү цахимаар гүйлгээ хийх ёстой "Хаан банк" дураараа авирлаж, ахмадуудад чирэгдэл учруулж, нийслэлд эрсдэл үүсгэж эхэлжээ. Тиймээс энэ байдлыг харсан иргэд цахим орчинд "Хаан банк ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан  юм уу?" хэмээн бичицгээж эхэлжээ.

Бичлэг: масс.мн

АРДЧИЛАЛ.МН




twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-02-22 ip: 202.126.89.213

    Сонгууль болох гээд улс тѳрчдийн хийж байгаа ажил шүү дээ. Цагаан сарын ѳмнѳ заавал зээл олго гээд шахсан л байгаа шүү дээ.