МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?


Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б нь Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд учир битүүлгээр амиа алдсан гэх хэрэг гараад 2 хонож байна. Тус хэргийг тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, орлогч дарга Я.Эрхэмбаяр болон Тамгын газрын дарга н.Отгонбаяр талийгаач нарыг дуудаж, албан тасалгаандаа архидсан гэх мэдээлэл байна. Тэгээд ч зогсохгүй аймгийн захиргааны жижүүрийн хэвлэлд өгсөн мэдээлэл тус асуудлыг баталж байгаа билээ. Цагдаагийн байгууллагаас ч Говь-Алтай аймгийн удирдлагууд албан өрөөндөө архидан согтуурсан нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлсэн.

Энэ талаар аймгийн захиргааны жижүүр Д хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Найз нөхөд хүмүүс намайг “В.Рэнцэндорж даргаас их хэмжээний мөнгө авсан”, “Хэр их мөнгө аваад сөхөрсөн бэ?” гэж чат юугаар их бичиж байна. Тийм учраас би цагдаа дээр ямар мэдүүлэг өгсөн түүнээ энд ярихаар шийдлээ. Би энэ талаар хэвлэлд яриагүй. Нэр төрөө цэвэрлэж авмаар байна. Шөнийн 12 цаг 20 минут болж байхад нэг залуу үүрээд нарийн бичиг Энхболд гэдэг залуу дагаад гараад явсан. Тэрийг би жижүүрийн өрөөний цонхон дээр зогсож байгаад харсан. Би нэрээ цэвэрлэж авмаар байна. Надад мөнгө авсан юм байхгүй ээ. Би тэр үүрч явсан хүнийг танихгүй. Тэгээд н.Энхболдыг буцаж орж ирэхээр нь “Энэ юу болоод байна” гэж асуухад “Архи уугаад согтсон. Ажлын газраас нь хүн дуудаж хүргүүлж байгаа юм” гэсэн хариу авсан.

Хүүхдийн байгууллагын шуурхай албаны хурал болоод тэгээд нэлээн хэдүүлээ ирж харагдсан. Тэгэхэд бол зүгээр өөрөө орж ирсэн. Тэгээд өөдөө гараад явсан. Тэрнээс хойш гарч ирж харагдаагүй. Тэгээд 12 цаг 20 минутад нэг эрэгтэй хүн үүрсэн, Энхболд дарга дагаж гарч явсан. Энэ талаар рапорт дээрээ өглөө бичиж байсан. Бид нар дарга нарын өрөө рүү гардаггүй юм. Тэр камерыг хэн хардаг юм мэдэхгүй. Ямар ч байсан Бямба гээд залуу сервер хариуцдаг тэр л мэддэг шиг байна лээ. Тамгын даргын өрөөнд бас байдаг байх. Отгонбаяр намайг дарамтлаагүй юу болсон тухай асуухад би болсон зүйлийг хэлсэн. В.Рэнцэндорж дарга 1цаг 30-ын үед гарсан” хэмээн батлан ярьсан. Энэ тухайгаа ч тэрээр цагдаагийн ажилтнуудад хэлсэн гэв.

Гэвч энэ бүхнийг Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж үгүйсгэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа юм. Тэрбээр гарсан хэргийн талаар “Миний албан өрөөнд юу ч болоогүй. Цагдаагийн байгууллага дотоод болон гадаад камерын бичлэгийн аваад явсан шалгаж байгаа. Намайг хариуцлага тооцсон гээд байгаа. Би өөрөө шууд энэ агентлагт нөлөөлөх аргагүй тул холбогдох байгууллагуудад мэдүүлэх хуудас явуулсан. Хуулийн байгууллага надтай уулзаад надтай холбоотой бүх мэдэгдлийг авсан. Улмаар мөрдөн байцаалт явж байгаа болохоор ямар нэг мэдээллийг тарааж болохгүй гэж мэдэгдсэн. Хүн нас барсан хэрэг дээр хуулийн байгууллага шалгаж байгаа. Аймгийн Засаг даргын хувьд зөрчил гарсан гэж үзвэл хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж мэдэгдээд буй.

Тэгвэл Говь-Алтайн удирдлагууд, тэдний цаад эзэд нь сандралдаад эхэлснийг батлах нэгэн үйл явдал тус аймагт болжээ. Учир нь МАН-ын “генсек” Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгийг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү? Эсвэл өөрийнхөө нэр хүнд, ирэх сонгуулийг бодсон уу? ямар ч байсан тус аймагт өөрийн намын хөрөнгө оруулаалалт бүхий нэр бүхий хэвлэл мэдээллийг, сэтгүүлчдийн багтай хамт аваачжээ. Тэгээд ч зогсохгүй аваачсан сэтгүүлчдийн багаа албаны унаагаар зөөж /Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ны машин/, тэндэхийн удирдлагуудыг хамгаалж, хаацайлсан мэдээ бэлтгүүлж эхэлсэн талаар тус аймагт мэдээ бэлтгэхээр яваа Зариг.мн сайтын сэтгүүлчид мэдээлж байна.

Ташрамд дуулгахад Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нь нутагтаа МАН-ын “генсек” Д.Амарбаясгалангийн буюу “Ааяа даргын хүн” гэж дуудагддаг нэгэн аж. Тэгэхээр том дарга нь сонгуулиа бодож өөрийн хүмүүс болох өрөөндөө архидагч В.Рэнцэндорж нарыгаа аврах төлөвлөгөө зохиосон нь энэ  бололтой.

А.Тамир

MURDUGCH.MN

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.