Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана


Шинэ төрлийн коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийлэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эргүүлүүд өнөөдрөөс гарч ажиллаж эхэлжээ. Тодрулбал нийслэлийн төр захиргааны 71 байгууллагын 7000 орчим албан хаагч явганаар эргүүлд гарна. Эргүүлүүд иргэдэд нус цэр, шүлсээ хаяхгүй байж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриална. Түүнээс биш торгох арга хэмжээг авахгүй. Иргэдэд амны хаалт зүүх шаардлага тавина. Олон нийтийн газар, худалдааны төвүүдэд чанга яригчаар анхааруулга сэрэмжлүүлэг хүргэнэ. Ил задгай бие зассан, нус шүлс, цэр хаясан иргэдэд хяналт тавьж ажиллана. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа бүх байгууллага ойр орчмын 50 метрийн газрын цасыг цэвэрлэж, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгосон тул дээрх арга хэмжээг авч ажиллахыг хүсэж байна.

Угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй. Өнгөрсөн гурав хоногт 5 өрхийн 17 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага мэдээлэл ирсэн. Агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан хэдий ч агаарын бохирдлын түвшин хүлцэх хэмжээнээс давсан хэвээр байна.

Томуу томуу төст өвчний хувьд амбулториор 7500 орчим хүн үзүүлсний тэн хагас нь уушгины өвчлөл эзэлж байна. Орны ашиглалт 63 хувьтай байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 73 хувь нь амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Коронавирусийн халдвар дэлхийн 26 орон бүртгэгдсэн. Бүрэн эдгэсэн 14215 хүн байна. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч сэжигтэй 142 хүн байна. ХӨСҮТ дээр гурван хүн яг одоо тусгаарлагдсан, ажиглалтад 124 хүн байна. Нийслэл рүү орж ирдэг 8 боомтод 24 цагийн эргүүл хамгаалалт ажиллаж байна. Нийслэл рүү орж ирж байгаа хүмүүсээс сэжигтэй тохиолдол илрээгүй.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.