Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина


Уул уурхай, түүхий эдийн талаар дагнан мэдээлдэг Seeking Alpha цахим хуудас Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт “Оюу Толгой”-н цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг өргөн барихад бэлэн болсон тухай мэдээллээ.

Рио Тинто компани ойрын хугацаанд бэлэн болсон ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барих юм байна. 

Тавантолгойн нүүрсний ордод барих 300 МВт-ын хүчин чадал бүхий  цахилгаан станцыг 924 сая ам.доллароор тооцож, Рио Тинто компани 2020-2022 он хүртэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө тусгахаар болжээ.

Одоогийн байдлаар “Оюу Толгой” компани эрчим хүчний хэрэглээгээ БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Баруун дамжуулах шугам”-аас авч байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар, “Оюу Толгой” компани 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ” байгуулж, гарын үсэг зурж байсан билээ.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.