Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа


БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжээд байгаа билээ.

Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэрийг гаргаж, хөл хорио тогтоогоод байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн /2020.02.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их, дээд сургууль, МСҮТ-ийн болон олон нийтэд тавьсан хөл хориог ирэх ГУРАВДУГААР САРЫН 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. 

Өчигдөр /2020.02.18/ холбогдох сайд, албан тушаалтнууд уулзаж, сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар сунгах асуудлыг ярьж, шийдэлд хүрсэн ба өнөөдөр ийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, албажууллаа. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.