Говь-Алтай аймгийн ГБХЗХХ-ийн дарга зуурдаар нас барсан байдалтай олджээ


Цагдаагийн байгууллагад өнөөдөр өглөө 05 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн Б машиндаа нас барсан байдалтай олдлоо гэх мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил явуулж байгаа юм. Үхлийн шалтгааныг тодруулахаар иргэн Б-гийн цогцост задлан шинжилгээ хийж эхэлсэн бөгөөд урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга болон бусад удирдлагууд ажлын байрандаа архидан согтуурсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл өглөө.

 Албан бус эх сурвалжаар иргэн Б нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлстийн даргаар ажилладаг байсан. Мөн энэ сарын 18-ны орой / өчигдөр/ аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд архидалт болсон гэх ч мэдээлэл байгаа юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.