Машин шатаж 3 хүүхэд амиа алджээ


Австралийн Брисбен хотод лхагва гарагийн өглөө автомашин дотроо  дөрвөн хүн шатсан аймшигт хэрэг гарчээ.

Хохирогчдын гурван нь 10-аас дооших насны хүүхэд байсан гэж цагдаагийнхан мэдэгдсэн юм. Мөн хамт зорчиж явсан нэг эрэгтэй нь галын улмаас амь үрэгдсэн бол эмэгтэй нь түлэгдэж, маш их хэмжээний бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна.

Цагдаа нарын хэлж буйгаар эдгээр хохирогчид бие биенээ мэддэг, одоогоор хараахан хэн гэдгийг мөн ямар холбоотойг нь тогтоогоогүй байна гэв. Түүнчлэн цагдаа нар дуудлага хүлээн аван хэргийн газар очиход машин бүтэн шатаж дууссан байсан юм.

Гэрчүүдийн хэлснээр “Шатаж байсан машин дотроос нэг эмэгтэй тэр над руу бензин асгасан хэмээн” орилон гарч ирсэн гэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.