“Азура”-гынхан гэж чухам хэн, хэн бэ?


                Монгол улсад мөнгөн ус зардаг, худалдан авдаг далд сүлжээ нүүрлээд удаж байна. Мөнгөн ус нь ховор химийн элемент бөгөөд хэдхэн грамм нь асар их үнэд хүрдэг аж. Энэ химийн бодисыг гадна “буруу гарын” нөхдүүд мэр, сэр Монголд орж ирж маш нууц сүлжээгээр дамжуулан худалдан аваад арилж өгдөг гэсэн яриа бий.

Хамгийн сүүлд гэхэд манай ТЕГ-ын хэсэг нөхөд өөрсдийн мэдээллийн дагуу ОХУ-ын иргэн мөнгөн ус авахаар их хэмжээний гадаад валюттай Монголд орж ирсэн сургаар М-г “Мөнгөн ус зарна” хэмээн худал ярин хотоос зайдуу аваачиж дээрэмдсэн хэрэг гарсан. Тэд монголын топ гэсэн шөнийн цэнгээний газрыг дуусгаж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байхад нь гүйцэтгэх ажиллагаа хийн баривчилсан.

Тэгвэл Зүмбэрэл гэх нөхрөөр ахлуулсан хэсэг нөхөд ийм төрлийн наймаанд мэр сэр нэр нь дуулддаг гэж бидэнд мэдээлсэн юм. Тэрээр хэсэг нөхдийн хамт хойд хөршид цэргийн сургуульд сурч байсан гэх ба тэр үедээ “ах” нартай боломжийн холбоо тогтоосон бөгөөд өөрсдөө ч бие хамгаалах урлаг, тусгай хүчний бэлтгэл хийдэг “шаггүй” нөхдүүд гэнэ. Ямартай ч “Босоо хөх монгол”, “Даяар хөх монгол”-ын эрчүүд шиг үндэсний үзэл нэвт шингэсэн, бас ч үгүй Хятад, Солонгос, Вьетнам гээд монголд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг нөхдүүдийг “хашраадаг” чанга залуус бололтой. “Азура”-гынхан гэж тэднийг хүрээнийхэн нь өргөмжилсөн бололтой. Тэд томоохон групп, байгууллагуудын хоорондох ихээхэн тоотой мөнгөний маргааныг “зохицуулах” ажил хийдэг гэж эх сурвалж хэлсэн ба энэ нь бидний мэддэгээр хэсэг бүлэг залуус нэгдэн “мафи”-н зохион байгуулалтанд орж хууль үйлчилдэггүй, зартай луйварчдыг “байранд нь тавьдаг” тэдэнд их хэмжээний мөнгөө залилуулсан нөхдийн “гомдлыг барагдуулдаг” ажлыг гардан гүйцэтгэдэг бололтой. “Азура” гэж гэж оноосон нэр ч юмуу, билэгдэл ч байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч тэдний хийсэн тийм гээд хэлчих хууль бус ноцтой үйдэл одоогоор алга бөгөөд далд наймааны хүрээлэлд тэднийг “АЗУРА”-гийнхан гэж нэршдэг гэсэн мэдээлэл л одоогоор байгаа юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.