ЦЕГ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ


Засгийн газрын шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ажлын цагаа богиносгох, гамшгийн үеийн бэлтгэлээ хангах зэрэг ажлыг хийж байна. Тухайлбал, ЦЕГ дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархац нь хурдтай өсөн нэмэгдэж буй шинэ коронавирусын халдварт өвчний тохиолдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор хамгааллын иж бүрэн хэрэгсэл авахаар болжээ.

ЦЕГ дараах хамгаалалтын хэрэгслүүдийг нийлэх боломжтой аж ахуйн нэгжүүдээс үнийн санал, нийлүүлэх боломжтой цаг хугацааны хуваарийг нь энэ сарын 20 хүртэл авах юм байна.

  • Комбинзон хувцас 5000 ширхэг
  • N-95 стандартын амны хаалт 5000 ширхэг
  • Нэг удаагийн гутлын улавч 5000 ширхэг
  • Эмнэлгийн малгай 5000 ширхэг
  • Нүдний шил 5000 ширхэг
  • Резинэн бээлий 5000 ширхэг
  • Эмнэлгийн хөх спирт 1000 литр
  • Гар ариутгагч 1000 литр
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.