Дундговь аймгийн малчид Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, 100 сая төгрөгийн хандив цуглуулжээ


Тодруулбал, 1000 малтай, 100 малчин өрх түүний сонгуулийн санхүүжилт болох 100 сая төгрөгийг өөрсдөөсөө хандивлаж байгаа аж. Иргэд ийнхүү хандив өргөх болсон шалтгаан нь Р.Эрдэнэбүрэн сумандаа “Шинэ сум” төслийг санаачилж амжилттай хэрэгжүүлсэнтэй холбоотой гэлээ.

Тэрбээр төслийн хүрээнд Гурвансайхан суманд зургаан жилийн дотор дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуургын систем, авто замын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Мөн 180 айлын хашааг жигдрүүлэн шинэчилж, ногоон байгууламж бий болгосон байна. Тиймээс тус сумын нутгийн зөвлөл, малчдын төлөөлөл түүний хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлж, цаашид ч дэмжинэ гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-02-18 ip: 202.70.34.114

    СОНГОГЧ ИРГЭД, МАЛЧДЫН БОЛОВСРОЛ ӨӨР БОЛЖЭЭ,,,,,,,,,,,ТЭД ОРОН НУТГАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ, ХИЙЖ БҮТЭЭХ ЧИН ХҮСЭЛТЭЙ НЭР ДЭВШИГДИЙГ ӨӨРСДӨӨ ДЭВШҮҮЛЖ ЭХЭЛЛЛЭЭ....... ТЭР АНХДАГЧ НЬ Р.ЭРДЭНЭБҮРЭН БОЛЛОО............ ХАРИН ЖДҮ-ЧДИЙГ БҮҮ ГОРЬД ГЭЦГЭЭЖ БНА АА.............