Хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэвэл үгүй шүү, Ерөнхий сайд аа!


"Улаан бал" нэвтрүүлэгийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу өнөөдөр нэвтрүүлгийн албан ёсны пэйж хуудсаараа мэдээлэл хийв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын гишүүддээ ярилцлагын зарим нэвтрүүлэгт оролцохгүй байх үүрэг өгчээ. Сэтгүүлч залуу энэ үйлдэлд нь нилээдгүй шүүлжлэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу "Хүн загнах, нүүрс, түлш ярихаараа гараад ирдэг ерөнхий сайдтай баймааргүй байна. Анх ерөнхий сайд болсноосоо хойш Монголын эдийн засгийн яаж авч явах график төлөвлөгөө үзүүлээгүй, юу ч зарлаагүй. Хүн ярьдаг, бүлэглэл ярьдаг, энтертайнмэнт хийдэг, попордог л хүн. Харин ийм хүнд үеүүдэд тэр хүн байдаггүй. Бусдаас нь мэдээлэл авъя гэхээр "битгий ярилцлаганд ор" гээд үүрэг өгсөн. Ийм байж болохгүй. Асуулт асуудаг ярилцлаганд орохгүй байж байя, энд тэнд гитар тоглож, аав ээжийнхээ зургийг үзүүлж, хүүхдүүдтэй зураг авхуулаад, одоо байгаа энэ нэр хүндээрээ намаа аваад гарна, сонгогдоно гэж бодож байвал үлгэр шүү. Мөрөөдлийн юм бодож явах хэрэггүй.

Хэвлэл мэдээллийн алба нь даргадаа энэ одоо болж байгаа нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг үзүүл. Яг өнөөдөр ажил хийдэг, хөдөлмөр хийдэг хүмүүс чинь хэцүү байдалд орчихоод байна. Хамгийн их хайрлах ёстой хүмүүс чинь наймаагаа хагалж чадахгүй бууж байна. Түрээсэндээ баригдаж байна. Та нар хамгаалалт болоод явдаг биз дээ. Гадуур явж нөхцөл байдлыг хар! Маск, цагаан сар, бөх, гандан яриал, эдийн засгийн ойлголт байдаг юм уу? Ингэж байж байгаад хэдэн хүн шоронд хийгээд сонгогдоно гэж байхгүй шүү! Сонгогчдод та нараас асуух асуулт байна. Маш тодорхой баримтад тулгуурласан асуултад хариулт авмаар байна. Эрх баригч намыхныгаа ярилцлагад оруул! Асуултаас аймааргүй байна" гэлээ. 

Эх сурвалж: inews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.