Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй нийт 347 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-6 бүртгэгджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • Өчигдөр буюу 2020 оны хоёдугаар сарын 16-ны 01:18 цагийн орчимд СХД-ийн 18 дугаар хороо Толгойтын зам “Залуус” хотхоны урд уулзварт ЗИЛ-130 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 30 орчим насны эмэгтэйг мөргөж амь насыг хохироожээ. Жолооч нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсныг ТЦА мэдээллээ.

Түүнчлэн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, осол гаргасан зургаан зөрчил бүртгэгдсэн бөгөөд алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчдыг архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.