ЭТТ: 1072 хувьцаатай иргэн 96480 төгрөгийг сонгуулиас өмнө авна


"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл өглөө. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдож байна.

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо
527 47.130 10.844
536 48.240 28.160
741 66.690 334.519
750 67.500 667.898
848 76.320 41.359
857 77.130 131.256
955 85.950 9.393
964 86.760 34.491
1.063 95.670 56.346
1.072 96.480 1.080.592

Компанийн тухай хуулийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг энэ 2020 оны тавдугаар сарын нэгний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой.

Мөн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аллликейшнийг танилцууллаа Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах. мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн эүгээс холбогдох, хөрөнгийн эах зээлд оролцох бүрэн боломжгой болох юм

Энэ тухай мэдээллийг компанийн вэб сайт, пэйж хуудас. Эрдэнэс-тавантолгой апликейшн. 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай Үүнтэй холбоотойгоор Хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13.00 цагт ЭТТ ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол хүргэж байх юм байна.


ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшн ашиглах заавар

Хувьцаа эээмшигч иргэн та www.ett.mn сайтаар орж нэвтрэх хэсэгт дарж регистерийн дугаар болон утасны дугаараа оруулан нэвтрэх боломжтой Та гар утасныхаа Playstore, Аррstore-оос Эрдэнэс Тавантолгой гэж хайгаад манай апликейшнийг татаж суулгаарай

Хэрэв та анх удаа аппликейшнийг ашиглах гэж байгаа бол ногдол ашиг хэсэгт дарж регистерийн дугаар. утасны дугаараа оруулан нэвтэрч орсны дараа дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй Ингээд та өөрийн хувьцааны тоо ширхэг болон. ногдол ашгийн хэмжээг харах боломжтой болно

Данс шалгах хэсэгт орж “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл өөрийн регистерийн дугаараа оруулж шалгаарай Мөн данс нээлгэсэн брокерийн компаниа харж холбоо барих мэдээллийг авч болно

Үнэт цаасны компаниуд хэсэгт орж Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй брокерийн компаниудын хаяг. байршил. утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэх боломжтой.

Харилцах утас: 1800-1072

Вэб сайт: www.ett.mn

Facebook page хуудас: 1072 Хувьцаа мэдээллийн төв

Appstore апп нэр Эрдэнэс Таван Толгой

Playstore апп нэр: Эрдэнэс Таван Толгой хувьцаа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.