Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүй


Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн хурал болов. Энэ үеэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц хамба мэдээлэл хийх үеэрээ сүм хийд рүү чиглэсэн сүсэгтэн олны хөдөлгөөнийг хорих боломжгүй гэж мэдэгдсэн. Энэ тухайд та хариулт өгөөч?

- Үндсэн хуульд "Шашин төрөө хүндэлнэ. Төр нь шашинаа дээдэлнэ" гэсэн үг байгаа. Тийм учраас энэ мэдэгдэлдээ залруулга хийнэ байх гэж би найдаж байна. Бид албан шаардлагаа хүргүүлчихсэн байгаа.

- Орон нутаг руу чиглэсэн замыг хаах уу, хөл хорио тогтоох уу?

- Одоо бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Яг шаардлагатай бол хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн түвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын түвшинд сул байгаад байна. Малчин иргэд цагаан сараа тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холдбогдуулан суман дээрх шийдвэрийг гаргаад явах байх.

- Орон нутаг руу, зарим уул хайрхан руу чиглэсэн замыг хаасан. Өчигдөр Бурхан Халдун уул руу зорчиж байсан иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавих уу?

- Ерөнхийдөө урагшаа чигийн замыг аймаг, орон нутгийн шийдвэрээр хаачихсан байгаа. Харамсалтай нь өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл өглөө орж ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр зам хаана.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.