Говь-Алтай аймагт өндөр настан малчин руу чоно дайрчээ


Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт хоёрдугаар сарын 12-ны өдөр 70 настай хөгшин, 12 настай зээ хүүгийн хамт малд явж байхад нь чоно дайрсан хэрэг гарчээ.

Өндөр настан н.Нэргүй нь өвөлжөөнөөсөө нэг км зайтай малд явж байхад нь чоно дайрсан гэх бөгөөд энэ талаар "Тулж явсан модоо аманд нь тэвхдэх зуур хүү чулуугаар цохисноор чоноос мултарч гэртээ ирсэн" гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгчээ. 

Өвөө зээ хүү хоёр зөөлөн эдийн гэмтэлтэй гэх оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор галзуугийн вакцин хийжээ.

Эх сурвалж: Алтайн мэдээ сонин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.