VOICE шоуг амт оруулж буй 20 настнууд


"The Voice of Mongolia" шоу нэвтрүүлэг Ням гараг бүрийн үдэш  үзэгчдийг байлдан дагуулсаар байна. MONGOL HD TV-ийн албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж буй уг төслийн гарах дугаар бүр үзэгчдийг алмайруулсаар байгаа билээ.

Тэгвэл энэ Ням гарагийн дугаар өмнөх дугааруудаасаа илүү онцгой, гайхалтай, сонирхол татаж чадлаа. Учир нь энэ удаагийн дугаарыг 20 настнууд чимж, амт оруулж чадлаа. Тэд үнэхээр авьяаслаг, гайхалтай байлаа.

Ингээд авьяаслаг залуусынхаа сэтгэл догдлуулсан, гайхалтай дуулалтуудыг хүргэж байна.

Сэргэлэн цовоо бүсгүй Д.Цолмон маань "It's A Man's Man's Man's World" дууны маш содон хувилбарыг The Voice of Mongolia шоуны тайзнаа дууллаа. Чамд баяр хүргэе.

Бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=dmldd5btl2o

Харц булаам танхил бүсгүй Э.Баянзул The Voice of Mongolia шоуны тайзнаа хайрын тухай эгшиг дуугаа уянгалууллаа. 

Бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=t4pCKK4ExM0

 

Содон өнгө төрх, загварын шийдэлд дуртай охин Л.Маргад-Эрдэнэ өөрийн дуу хоолойгоо дэлхийн тайзнаа амжилттай хүргэлээ. Тэрээр хэний багт орсон бол?

Бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=3Mb7CpwgQj4

Сонсогч охин Л.Сэржмядаг маань өөрийн уянгалаг хоолойгоороо The Voice of Mongolia шоуны үзэгчдийн хайрыг татлаа. Дараагийн шатанд нь амжилт хүсье.

Бичлэг үзэх: https://www.youtube.com/watch?v=JKe7-MEAMls

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.