Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна


Нийтийн тээврийн автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх, автобусанд өдөрт хоёр удаа цэвэрлэгээ, ариутгал хийх, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулахад хяналт тавьж байна.

Энэ талаар Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ "Нийслэлээс нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Мөн халдварт өвчний заавар, зөвлөмжийг байршуулж өдөрт хоёр удаа ариутгал хийж байна. Харин энэ ажилд хариуцлагагүй хандаж байгаа автобусны компаниудад газар дээр нь хариуцлага тооцох хэрэгтэй. Учир нь нийтийн тээврийн автобус халдвар тархах хамгийн эрсдэлтэй авто тээврийн хэрэгсэлд тооцогддог” гэсэн юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.