Ухань хотоос ирсэн оюутнуудыг тусгаарлалтаас гаргалаа


БНХАУ-ын Ухань хотоос энэ сарын 1-нд тусгай үүргийн онгоцоор авчирсан 30 оюутан, нэг бага насны хүүхдийг өнөөдрөөс тусгаарлалтаас гаргалаа.

Шинэ коронавирусний халдварын голомтоос ирсэн оюутнуудыг ХӨСҮТ-д 14 хоногийн турш тусгаарласан бөгөөд эмчийн хяналтад тогтмол байлгаж, хоёр удаа шинжилгээ авчээ. Тэднээс шинэ коронавирусний халдвар илрээгүй тул өнөө өглөө тусгаарлалтаас гаргаж байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “30 оюутан нэг бага насны хүүхдийг эмч нар үзэж, зөвлөмж өгөөд гаргаж эхэллээ” хэмээн мэдээлэв. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.