М.Энхболд тойргоо булаалгаж, бие дааж нэр дэвших үү?


МАН-ын хагарал Н.Номтойбаярын асуудал дээр дахин сэдэрсэн. Учир нь Н.Номтойбаярыг М.Энхболдын фракци авч үлдэхээр өмгөөлж, У.Хүрэлсүхийн тал явуулж ялалт байгуулсан.

Тэгвэл МАН-ын дотоод зөрчилдөөнөөс үүдэж 2020 оны сонгуулиар М.Энхболдын талын УИХ-ын 27 гишүүнд тойрог өгөхгүй байх өндөр магадлалтай байна. Жишээлбэл, Төв аймгаас М.Энхболдыг дэвшүүлэхгүй оронд Монгол Улсын ерөнхий аудитороор асан, ЖДҮ-чин Д.Хүрэлбаатарыг дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл ирлээ.

Д.Хүрэлбаатар нь ЖДҮ-гийн зээл авсан нь тогтоогдож ажлаасаа чөлөөлөгдөж байв. Сануулбал, Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын хамаарал бүхий “Цэн стайл” ХХК ЖДҮ хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь олон нийтэд ил болсон билээ.

Харин тойроггүй болсон М.Энхболд Төв аймгаас бие дааж нэр дэвшихээр яригдаж эхэлжээ.

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-02-17 ip: 66.181.161.98

    ЖДҮ шаасан гар цаашаа шоронд нэрээ дэвшүүл тэнд амархан сонгогдоно өрсөлдөгчгүйгээр байр сав бэлэн УИХ гэж зүүдэлсэний хэрэггүй ээ өмхий бузар шуналын дэв