"People in Need" олон улсын байгууллага зарим цэцэрлэгийн хүүхдүүдэд тусламж үзүүлнэ


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Пиипл ин Ниид” (People in Need) Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч Тим Женкинсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар коронавирустэй холбоотой хорио цээрийн хүрээнд гэр бүлийн амьдралын нөхцөл тааруу өрхийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдийг яаралтай тогтоож, шуурхай дэмжлэг үзүүлэх салбар дундын хамтарсан багийг ажиллуулах асуудлаар санал солилцов.

Мөн 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдэд хүнсний болон ариун цэврийн хэрэгслийн тусламж үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын таван цэцэрлэгийг сонгон авч, хамтарч ажиллахаар боллоо.

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

 
 
 
 
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.