Ч.Сайханбилэг: Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй


 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үеэрээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг иргэншлээ солих хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн. Тэрбээр "Ч.Сайханбилэг гадны орноос иргэншил хүсээд, манайд байгаа Элчин сайдын яаманд нь хандсан гэсэн мэдээлэл бий. Уг нь Ч.Сайханбилэг зугтаж явах биш ирээд, хуулийн байгууллагаар шалгуулаад, үнэн мөнөө олчих хэрэгтэй юм" гэсэн юм. 

Харин уг асуудалд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар өглөө. 

Ч.Сайханбилэг "Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. 
Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. , Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ" гэжээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.