З. ЭНХБОЛД: БИ С. ЭРДЭНЭ ДАРГЫН АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДСОН АЖЛАА ХИЙНЭ.


Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдлээ. Түүний хувьд өнгөрөгч оны зургаан сараас л эхлэн сонгуульдаа бэлтгэхийн тулд ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэгт ажлаа өгөх гэж байна гэсэн мэдээлэл явж байсан. Ерөнхийлөгч Х. Баттулгатай өнөөдөр ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл байхгүй эв түнжингийн хувьд би хүнтэй муудаад явдаггүй. Тиймээс ташаа цуурхал тараахгүй байхыг сэтгүүлчид анхаарах хэрэгтэй гэдгийг тэрээр хэлсэн үгэндээ сануулав. Ардчилсан намыг хөдөлгөж нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан хэд хэдэн хүнийг баривчилсан. Мөнгө шилжүүлсэн сайд нарыг ноцох биш яг мөнгө алга болоход нь байсан сайдтайгаа хариуцлага тооцох учиртай. Одоо байгаа С. Чинзориг сайд энэ хариуцлагаа хүлээх учиртай гэдгийг З. Энхболд онцлов. Тэгэхээр өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг барьж хорьсон нь өөрөө буруу энэ асуудлыг ч одоо албан тушаалгүй болсон болохоор шалгуулна гэсэн. 2019 онд нийгмийн даатгалын сангийн мөнгийг эрсдэл өндөртэй банкинд байршуулсан нь өөрөө буруудах асуудал болж байгаа юм. Уг нь бол арилжааны банкинд нийгмийн даатгалын сангийн мөнгийг аривжуулж байгааг сайн хэрэг. Харин Монгол банкны ерөнхийлөгч Н. Баяртсайхан, улсын их хурлын гишүүн Г. Ундармаа, С. Чинзориг нарын үед нийгмийн даатгалын сангийн мөнгө алга болчихсон. Тэгэхээр энэ хүмүүст хариуцлага тооцох учиртай. Тэгэхээр Өвөрхангайдаа дахин дэвшээд өрсөлдөгч С. Чинзоригийнхоо булхайг илчлэхээс ажлаа эхлээд эхэлчихлээ гэж хардахаар мэдээллийг хийсэн.

                Өнгөрөгч 2016 оны сонгуулиар улс тойроод намын дарга гэж явсан болохоор тойрогтоо ажиллаж чадалгүй унасан. Харин одоо бол сонгуулиар би амиа бодох хэрэгтэй. Энэ ч утгаар улстөрийн албан тушаалтан биш хувь хүний утгаар нэр дэвшихээр сонголтоо хийж байна. Сонгуулийнхаа мөнгийг манай нам ил тодоор санхүүжилтээ зарлаж ил тод нээсэн. Энэ бол улстөрийн намуудын хувьд анхдагч маш зөв жишиг гэдгийг З. Энхболд дарга хэлсэн. Хандив өгсөн хүмүүсийг албан тушаалд томилохгүй. Авсан хүн нь албан тушаалт томилохгүй харин өгсөн нь шахалт үзүүлэхгүй гэж З. Энхболд дарга хэллээ. Тэгэхээр ардчилсан намын санхүүгийн тайлан ил тод байх нь ээ. Ардчилсан намаас нэр дэвших хүмүүсийн хувьд дөрөвний гурав нь залуучууддаа боломж олгосон шийдлийг гаргаж ирээд байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.