Нийслэлийн Түргэн тусламжийн төвийнхөн 1450 ширхэг амны хаалт оёжээ


Шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төв дотоод нөөц бололцоогоо ашиглан амны хаалт оёжээ.

Нийт эмч, сувилагч, жолооч, эмнэлгийн ажилчдын амны хаалтын хэрэгцээг нэмэлтээр хангах, хомсдолоос урьдчилан сэргийлэх, халдвараас хамгаалах зорилгоор 1450 ширхэг амны хаалт оёсон байна.

Нэг удаагийн амны хаалтыг бодвол, харьцангуй зузаавтар бөгөөд нимгэн марлиар доторлосон нь цан цохиж чийгтэхгүй давуу талтай юм. Мөн нарийн резинэн оосортой, ариутгал халдваргүйтгэл хийсэн уг амны хаалтыг угааж ариутган, дахин хэрэглэх боломжтой.

Материалын нийт өртөг 426 900 төгрөг буюу нэг амны хаалт 295 төгрөгийн үнэтэй аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.