Ерөнхийлөгч Тамгын газрын дарга З.Энхболдыгоо огцруулжээ


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.02.13/ ажлаа өгч, УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийхээр болжээ. Тэрбээр өмнө нь төрийн ажлаа өгөх цаг нь хараахан болоогүй байна. Наана нь хийж дуусгах ажлууд байна гэдгийг тодотгож байсан юм.

Тодруулбал, "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлыг дуусгах ёстой. Путин Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулна, дараа нь Ерөнхийлөгч ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, Энэтхэгийн айлчлалд бэлдэнэ зэрэг чухал ажлуудыг дуусгах ёстой. Үүний дараа би сонгуульдаа бэлдэж, ажлаа өгнө. Би чинь нэр дэвших хүн шүү дээ, хувийн бэлтгэлдээ орно” хэмээн хэлж байв. Тиймээс дээрх төлөвлөсөн ажлуудаа хийж дуусгасан тул ийнхүү ажлаа өгч байгаа гэх мэдээлэл байна.

Тэгвэл түүнийг өөрөө ажлаа өгсөн бус Ерөнхийлөгчийн зүгээс огцруулах шийдвэр гаргасан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал, ҮХНӨ-ийн үеэр гаргасан түүний санаатай болоод санамсаргүй алдаанууд түүнийг огцруулах үндэслэл болсон байж мэдэх нь ээ. Ямартай ч ЕТГ-ын дарга З.Энхболд саналаараа ажлаа өгч байгаа бус албан ёсоор огцорч байна.

Харин түүний оронд ЕТГ-ын даргаар Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдохоор болжээ.

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.