Дэлхийн зөн байгууллагаас 5000 амны хаалт хийх зориулалтын материал нийлүүлнэ


Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Ховд аймагт 5000 амны хаалт хийх зориулалтын материал нийлүүлэх аж.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг орон нутгийн оёдлын үйлдвэр, цехийг түшиглэн эхний ээлжинд төв суурин газар амьдарч буй 40 мянган иргэнийг амны хаалтаар хангах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Мөн тус ажлыг хөдөөгийн суманд зохион байгуулахыг сумын удирдлагуудад үүрэг болгосон юм.

Үүнтэй холбогдуулан Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 5000 амны хаалт хийх зориулалтын материал худалдан авч, оёдлын цехүүдэд нийлүүлэхээр болжээ.

Тус байгууллага нь цаашид зорилтот бүлгийн 350 орчим малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэх, 2500 хүүхэд болон тэдний гэр бүлд гар ариутгагч, бактерийн эсрэг савангийн багц, томуу, томуу төст өвчин болон коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага тараах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.