Ц.Сандуйг үргэлжлүүлэн 18 хоног хорихоор болжээ


Ц.Сандуйг үргэлжлүүлэн 18 хоног хорихоор болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг 2020 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцлээ.

Улмаар хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэв. Харин А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нар тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тул асуудлыг дахин хэлэлцэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Эргэн сануулахад, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн А.Ганбаатарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон. Харин давж заалдах шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцааж, тэдэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг шийдвэрлэсэн юм.

Э.АРИУН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.