Ховд аймагт 23 иргэнийг тусгаарлалаа


Баян-Өлгий аймагт Шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь БНХАУ-д зорчоод ирэхдээ Замын-Үүдээс Говь-Алтай аймгаар дамжин явсан төдийгүй Ховд аймагт Цамбагарав буудалд хоёр хоносон байна. Иймд тус буудлын ажилтнууд болон халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн иргэн Г-тэй харилцаж байсан нийт 23 иргэнийг тусгаарласан гэж аймгийн Засаг дарга Г.Дүгэржав мэдээлэв.

Тэрбээр “Коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн иргэн Г нь БНХАУ-д 20 гаруй хоног зорчоод ирсэн. Хоёрдугаарт Халуурч, суулгах ноцтой  шинж тэмдэг илэрсэн тул бид халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.  Улсын онцгой комисс хуралдаж сэжигтэнтэй ойр дотно харилцсан хүмүүсийг тусгаарлах арга хэмжээг авч байна.Одоогоор нарийвчилсан шинжилгээ гараагүй байна. Мөн үйлчилгээний байгууллагуудын хорио цээрийн асуудлыг анхаарч байна.

Түүнчлэн Манхан сумын постыг хүчитгэж, Жаргалан суманд халуун хэмжилт, бүртгэлжүүлэлтийг явуулж, Баян-Өлгий аймгийн чиглэлд пост гаргах, шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтоох арга хэмжээ авч болзошгүй” хэмээлээ.

Б.ЦЭЦЭГ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.