Бор хавцалд гар аргаар алт олборлогчдыг албадан буулгана


Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 10-ны өдөр Тариалан сумын Бор хавцал хэмээх газарт очиж ажиллаад ирсэн байна.

Тэд тухайн газарт хууль бусаар алт олборлож байгаа нинжа нарыг албадан буулгахаар очжээ. Тариалан сумын Бор хавцал хэмээх газарт өнгөрсөн 1-р сараас эхлэн хууль бусаар алт олборлогчид дайран орж, тухайн баг, нутгийн захиргааны байгууллага, малчдын шаардлагыг үл тоож, зөвшөөрөлгүй, хууль бусаар алт олборлосоор байгаа юм. Иймээс зориулалтын багаж хэрэгсэл, техник тоног төхөөмөрөмжтэйгээр Бор хавцалд очиж, хууль бусаар газрын хэвлий сэндийчиж байгаа иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоох, улмаар албадан буулгах хяналт шалгалтын ажлыг аймгийн захиргаанаас эхлүүлээд байна.

Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ, Тариалан сумын удирдлагууд, Хэвлэл мэдээллийн албаны төлөөлөл багтжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.