“Samsung” эвхдэг дэлгэцтэй ухаалаг гар утсаа танилцууллаа


БНСУ-ын “Samsung” корпорац эвхдэг дэлгэцтэй “Galaxy Z Flip” шинэ ухаалаг гар утсаа мягмар гарагт  АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод танилцууллаа.

“Samsung”-ийн төлөөлөгч Ребекка Херстийн тайлбарласнаар, шинэ гар утасны дэлгэцийг маш нимгэн шил ашиглан бүтээсэн бөгөөд 6.7 инчийн хэмжээтэй байна. Түүнчлэн утсыг эвхсэн үед мэдээллийг харуулах жижигхэн дэлгэцтэй ажээ.

“Galaxy Z Flip” нь нүүрэн талдаа нэг, арын хэсэгтээ хоёр камертай. Өнгөний хувьд хэрэглэгчид хар, ягаан, алтан шар өнгөнөөс сонголт хийх боломжтой. Гэхдээ сүүлийнхийг зөвхөн зарим улс орны хэрэглэгчдэдээ санал болгох бөгөөд тэдгээрийн жагсаалтыг хараахан танилцуулаагүй байна.

Херстийн хэлснээр, “Galaxy Z Flip”-ийн дэлгэцийг дор хаяж 200 мянган удаа нугалж байхаар тооцоолон бүтээжээ. “Samsung” компани шинэ бүтээгдэхүүнээ АНУ-д хоёрдугаар сарын 14-нээс худалдаалж эхлэх бөгөөд хамгийн бага үнэ 1380 ам.доллар байх аж.

 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.