Цагаан сарыг өнжих Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Засгийн газар дэмжжээ


Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга санал авах төслийг Засгийн газарт хүргүүлсэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын цагаан сар болон коронавирусийн халдвартай холбоотой асуудлаарх зарлигийн төслийг Засгийн газар дэмжжээ. Гэхдээ  Ерөнхийлөгчийн зарлиг албажаагүй тул яг ямар зарлиг гарах нь тодорхойгүй байна.

Энэ талаар ЗГМХОНХХ-ын дарга Ц.Ганзориг "Засгийн газар короновирустэй холбоотой асуудлаар хурал бүр дээрээ онцгойлон ярьж байгаа. Засгийн газраас Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү. Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар 3 хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цагдаа, цэргийн хатуу хяналтаар зогсоох л боломжтой. Энэ бол шийдэл биш.

Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан. Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьлчилан сэргийлэхэд уриалсаар байна.

Жич: Засгийн газрын хуралдаанаар одоо өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна.

Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно" гэжээ.

Засгийн газраас үргэлжлүүлэн сар шинийн баярын өдрүүдэд бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байгаа аж.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.