Баян-Өлгий аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ


Баян-Өлгий аймагт шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол өчигдөр бүртгэгджээ. Тодруулбал, энэ сарын 7-нд Замын-Үүд боомтоос Улаанбаатарт, өчигдөр хувийн унаагаар Баян-Өлгий аймагт очсон 21 настай иргэн өндөр халуурсан байна. Тиймээс тухайн иргэнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлажээ. 

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс урд шөнө 03:00 цагт шуурхай хуралдсан байна. Улмаар өвчтөнтэй хавьталд байсан иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авах, аймгийн захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах, ресторан, цэнгээний газрууд, шашны байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2 хүртэл түр зогсоох, өвчтөний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д шуурхай хүргэх шийдвэр гаргажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.