Ерөнхийлөгч ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХГҮЙ байх зарлигийн төсөл хүргүүллээ


Засгийн газрын өнөөдөр /2020.02.12/-ийн ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.

Хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж байна. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тус зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлжээ.

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан байна. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг зогсоох тухай тусгажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.