Б.Дэлгэрмаа: АН Хятадын Коммунист Намтай сонгуулийн санхүүжилтийн талаар хэлэлцээ хийгээгүй


АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын удирдлагууд БНХАУ-д айлчлахдаа сонгуульд зориулж хандив авсан гэх мэдээлэл сүүлийн үед сошиалд тараагдах болсон. Тиймээс АН-ын удирдлагууд дээрх мэдээлэлд тайлбар өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлажээ. Мөн уг асуудалтай холбоотой мэдэгдэл гаргасан байна. 

Энэхүү мэдэгдлийн талаар тус намын дэд дарга Б.Дэлгэрмаа “АН болон БНХАУ-ын Коммунист Намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Коммунист Намын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд тус улсын албаны хүмүүстэй уулзаж, намуудын хамтын ажиллааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. 

УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагаах, гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг зарим намын удирдлагууд болон нэр нь тодорхойгүй хаягнаас тарааж байгааг манай намын гишүүд, дэмжигчид эсэргүүцэж байна. АН бусад улс орны улс төрийн намуудтай тэр дундаа БНХАУ-ын Коммунист Намтай гагцхүү сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд аливаа уулзалт, яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэг, санхүүжилтийн талаар огт дурдаагүй. Яриа, хэлэлцээ хийгээгүй.

Цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.