О.Ариунтуяа: Улирлын томуу, уушгины хатгалгаатай хүмүүст шинэ коронавирус илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөсөн


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа энэ үеэр "Шинэ коронавирусийн 3,000 оношлуур энэ долоо хоногт ирнэ. Ингэснээр улирлын томуу болон уушгины хатгалгаатай хүмүүст идэвхтэй тандалт хийх зорилгоор шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээ хийхээр төлөвлөж байна" гэлээ.

Түүнчлэн тэрбээр ДЭМБ-аас эмнэлгийн халдварын хяналт сэргийлэлт, ложистик, сэхээн амьдруулах чиглэлээр олон улсын яаралтай тусламжийн багийг авчрахаар ярилцаж байгааг дурдлаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.