Оскарын наадмын "Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг Брэд Питт хүртлээ


Америкийн кино урлагийн академийн наадмын “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг жүжигчин Брэд Питт “Холливудад нэгэн удаа” /Once Upon a Time in Hollywood/ кинонд бүтээсэн дүрээрээ хүртлээ. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Dolby” театрт болж буй "Оскар"-ын шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслолыг телевизийн АВС суваг шууд дамжуулж байна.


Найруулагч Квентин Тарантиногийн бүтээсэн уг кинонд 1960-аад оны сүүлчээрх Холливудын тухай мөн жүжигчин Рик Далтон болон түүний орлон тоглогч Клифф Бутын амьдралын тухай өгүүлдэг байна. Брэд Питтээс гадна энэхүү кинонд жүжигчин Леонардо Ди Каприо, Марго Робби, Эмиль Хирш, Маргарет Куэлли нар тогложээ.


“Шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд мөн Жо Пеши, Аль Пачино нар “Ирланд эр”, /The Irishman/ кинонд бүтээсэн дүрээрээ, “Хөршүүдийн сайхан өдөр” /A Beautiful Day in the Neighborhood/ киноны туслах дүрд тоглосон Том Хэнкс болон Энтони Хопкинс “Хоёр аав” /The Two Popes/ кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшсэн байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.