АНХААР: Таван богд компанийн "Улаанбаатар гурил"-аас "хулганы баас" гарсан гэв


Цагаан сарын буузаа хийхээр гурил худалдаж автал, тухайн гурилаас нь хулганы баас гарсан талаар иргэн мэдээлэл ирүүлжээ.

Тодруулбал, СХД-ийн Баянхошуунд амьдардаг иргэн гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 25 килограммын "Улаанбаатар" нэрийн дээд гурил худалдан авчээ. Улмаар гурилаа гэртээ аваачиж, буузныхаа гурилыг зуурахад маш их хулганы баас гарсан гэнэ.

Тиймээс тухайн иргэн энэ асуудлын талаар "Улаанбаатар гурил" ХХК- руу шууд мэдэгдсэн байна. Гэвч тус компаниас энэ асуудлыг үл тоож, тухайн иргэнийг загнасан гэв.

Харин энэ асуудалд "Улаанбаатар гурил" ХХК-ийн зүгээс "хулганы баас байх боломжгүй" гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.

БИЧЛЭГ: zarig.mn-ээс ашиглав.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.