Тоймч Ш.Гантулга УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ


“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, олон улсын тоймч Ш.Гантулга 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшихээр болжээ. Тэрбээр өнгөрсөн онд Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, “60 тэрбум”-ын болон “ЖДҮ”-гийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөн гаргахын төлөө тэмцэл эхлүүлэн, “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөн байгуулан, багагүй шуугиан тарьсан билээ.

Тоймч Ш.Гантулга хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсад хувьсгалт өөрчлөлт шаардлагатай болсон. Монголын ард түмний ирээдүйг сайжруулж, энэхүү авлигачдаас аврахын тулд бидэнд цоо шинэ хувьсгал хэрэгтэй. Энэ бол нийгэм, эдийн засаг, улс төрийн төдийгүй хүмүүсийн оюун санааны хувьсгал байх болно. Хүмүүс өөрсдийгөө эрх чөлөөтэй, нэр хүндтэй л бол хүн гэж ойлгох ёстой.

Одоогийн хүмүүсийн ихэнх нь өөрсдийгөө нийгэмд огт хэрэггүй гээд ойлгочихсон байна шүү дээ. Ийм ч учраас бид энэхүү хувьсгалыг хийх гэж байгаа юм. Аливаа хувьсгал гэдэг өөрөө хүчирхийлэл. Ямар ч хувьсгал хуулийн дагуу болдоггүй. Учир нь эрх баригч анги өөртөө хэрэгтэй хуулийг л баталдаг юм.

Өөрийг нь засгийн эрхээс зайлуулаад, өндөр цалин, улсын мөнгийг идэх боломжоос нь тасалж болохоор хуулийг тэд боловсруулахгүй. Ийм ч учраас бид ард түмэнд хандаж энэхүү үндэсний ардчилсан хувьсгалыг эхлүүлэх гэж байгаа юм” хэмээн ярьсан нь бий.

Б.ЖАРГАЛ

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.