Тедди Риньегийн ялалтын цуврал 154 хүрээд зогсов


“Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадмын аварга, дэлхийн 10 удаагийн аварга, Францын домогт жүдоч Тедди Риньегийн олимп, дэлхий, тив, “Мастерс”, “Их дуулга”, Гранпри тэмцээнд ялалтын цуврал 154-т хүрээд зогслоо.

Өдгөө 31 настай тэрбээр 2010 онд Токиод болсон ДАШТ-ий үнэмлэхүй жингийн шигшээ барилдаанд Японы Даики Камикавад ялагдаж байсан. Үүнээс хойш 10 жил хүнд жинд "ноёрхсон" Ринье өнөөдөр нутагт нь болж буй “Их дуулга”-ын 1/8 шигшээд Японы Кокоро Кагэүрад нэмэлт цагт вазаригаар ялагдлаа.

Түүнчлэн “Тедди Баавгай” 12 жилийн дараа медальгүй хоцорч байна. 2008 онд Хамбургийн Дэлхийн супер цомд хүрэл медалийн төлөөх барилдаанд Бельгийн Грим Вуйстерсэд ялагдаж байжээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.