ТББХороо ажлаа тайлагналаа


Өнөөдөр /2020.02.07/ Төрийн байгуулалтын байнгийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж, ажлаа тайлагналаа.

Энэ үеэр ТББХ-ны дарга С.Бямбацогт "Намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 21 удаа хуралдаж, хуулийн төсөл 29, тогтоолын төсөл 16, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал 7, хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн 18 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 11 санал, дүгнэлт, 6 танилцуулга гаргаж, Байнгын хорооны 5 тогтоол баталжээ.

Хууль тогтоох байгууллагын хамгийн гол байнгын хорооны хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулахад ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж ажилласан. Энэ нэмэлт, өөрчлөлт парламентын засаглалыг бэхжүүлэх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, харилцан хяналт-тэнцлийг хангах, хариуцлагын механизмыг сайжруулахад чиглэсэн билээ.

Ирэх хаврын отгон чуулганаар ч ТББХ нэлээн ачаалалтай ажиллах төлөвтэй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд нийт 46 хуулийг шинээр болон шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах их ажил хүлээгдэж байна." гэж онцоллоо.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.