Алтаар гангарсан “Шилэн” Цогоог “Буян” Жагаа бут ниргэв


“Шилэн” Цогоо буюу ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийн нүдний шил, дээлний товч олон нийтийн анхаарлыг татаж, сошиалаар түүнийг яаж ингэтлээ баяжив гэсэн хардлагууд хөврөөд байна.

Тодруулбал, өдөр ч шөнө ч шил зүүж явдаг тэрбээр нарны шилнийхээ хүрээг шижир алтаар урлуулсан байх аж. Энэхүү шил нь дэлхийн хаана ч байхгүй. Ганцхан Шилэн Цогоод л бий гэнэ. Нам дагаж дэд сайд болтлоо үсэрсэн тэрбээр тунчиг хөрөнгөтэй болсон гэж яригддаг. Тэр ч үнэн бололтой. Бүр нүдний шил, дээлийн товч нь алт байхаас харвал тэрбээр тамтаггүй баяжсан үнэн аж. “Шилэн”Цогоод үүнээс илүү аархал гэж юу байх билээ.

Тэгвэл ийн гялалзталаа баяжсан түүнийг БНН-ын дарга Б.Жаргалсайхан цахим сүлжээнд бут ниргэлээ. Тэрээр, "Шилэн Цогоо төрд 3 жил дэд сайдаар ажилласан хүн. Залуучууд их ганган болжээ. Гангарах гангарахдаа бүр алт эрдэнэсээр гангарч, "аархал" хэмээх “сэлфи” хийдэг болж. Өөрийн чадлаар бизнес хийгээд түүнийхээ үр шимээр гангар ч яваа бол яахав дээ... алтан рамтай шил, алтан товчтой дээл, сүүлийн үеийн лексус 570" хэмээн цахим хуудастаа бичжээ.

А.ШАРХҮҮ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.