“Samsung” эвхэгддэг шинэ гар утсаа энэ сарын 14-нөөс худалдаалж магадгүй


БНСУ-ын “Samsung” компани эвхэгддэг шинэ гар утсаа ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулж, БНСУ-д хоёрдугаар сарын 14-нөөс худалдаалж эхлэх төлөвтэй байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.

 

“Samsung” хавтаст хясаа шиг эвхэгддэг “Galaxy Z Flip” гар утсаа АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод энэ сарын 11-нд зохион байгуулах “Unpacked” арга хэмжээнийхээ үеэр танилцуулахаар төлөвлөж байгаа юм.   

 

Хэдийгээр “Samsung” компани “Galaxy Z Flip” гар утсаа хэзээнээс худалдаанд гаргах талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа боловч эх сурвалжууд энэ сарын 14-нөөс худалдаалж эхэлнэ хэмээн мэдээлсэн байна. Мөн уг гар утсыг 1.6 сая вон буюу 1347 орчим ам.доллароор худалдаалах төлөвтэй байгаа ажээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.