Их Мастер А.Энхтуул Их Британид чансаагаа ахиулжээ


Их Британийн Гибралтарт жил бүр зохион байгуулагддаг “Гибралтар” уламжлалт олон улсын шатрын фестиваль нэгдүгээр сарын 19-31-нд амжилттай явагджээ.

Тус фестивалийн дэлхийн шилдэг шатарчид өрсөлддөг “Мастерс” ангилалд Монгол Улсаас ОУМ С.Билгүүн, ИМ А.Энхтуул нар амжилттай оролцож, ИМ А.Энхтуул гадаад чансаагаа +20.6 оноогоор ахиулсан байна.

Ташрамд сонирхуулахад, тус тэмцээний эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчинд 20 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал олгодог бөгөөд дэлхийд хамгийн том нээлттэй ангиллын шатрын тэмцээнд хэмээгддэг байна. Энэ жил уг шагналыг БНХАУ-ын тамирчин эмэгтэй дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөгч, Их мастер Тан Жонги хоёр дахь удаагаа хүртжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.