Спорт клубт хичээллэх иргэдэд нэг удаа 60,000 төгрөгийн урамшуулал олгох ЖУРАМ


Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох хэмжээ, журмыг баталжээ.

Ингэснээр спорт клубт хичээллэх иргэдэд нэг удаа 60,000 төгрөгийн урамшуулал өгөх аж.

Одоогоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар:

  • “Голден Жим” фитнес клубийн 1, 4, 5 дугаар салбар
  • “Соёл” фитнес клуб магадлан итгэмжлэгджээ.

Өөрөөр хэлбэл, 60,000 төгрөгийн урамшууллыг эдгээр клубт л хичээллэвэл олгоно гэсэн үг юм.

Иргэд нэг удаагийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгүүлж байж авах юм байна. Цахим системд нэвтрэх эрхийг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон спортын клубээс олгохоор журамд заажээ.

Харин цахим системд бүртгүүлсэн харилцах дансанд нь ажлын 20 хоногт багтаан 60,000 төгрөгийг шилжүүлэх юм.

 

НӨАТ-ын баримтыг тухайн клубээсээ авна. Гэхдээ иргэдийн хичээллэх спорт клуб нь Боловсролын яамнаас магадлан итгэмжлэгдсэн байх ёстойг анхаарах хэрэгтэй.

ЖУРАМ БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

 
 
 
 
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.