БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн ойр дотны, бизнесийн хамтрагч байсан найзынхаа компанийн данс руу 200 гаруй сая төгрөг шилжүүлсэн үү?


Байгаль орчин аялал жуучлалын сайдаар Н.Цэрэнбат гэх 30 гаруйхан настай залуу ажиллаж буй. Увс аймгаас УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан түүнийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо нэг их удалгүй БОАЖ-ын сайдаар томилсон билээ. Н.Цэрэнбат ямар замаар, хэрхэн явж ийм олон компани байгуулж, их хэмжээний мөнгө нааш цааш нь хөдөлгөсөн нь одоо хүртэл нууц хэвээрээ байдаг. Улс төрд олон компаниас хувь эзэмшдэг Н.Цэрэнбат шиг “Нялх Сэнгүм”-үүдийг оруулах нь эрсдэлтэй гэдэг нь батлагдаад байх шиг.

Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайд болгосон нь У.Хүрэлсүх сайдын алдаа. Учир нь, БОАЖЯ бол их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байдаг газар. Гадаадын улс орнуудаас их хэмжээний мөнгөн дүнтэй төсөлийг хэрэгжүүлдэг улсын онцгой салбар хариуцсан яам.

Н.Цэрэнбат хувийн компаниудаа өөд нь татахын тулд маш олон хүнтэй хамтарч байсан нь тодорхой. Өөрөөр хэлбэл, өөрийн танил тал, хамтран бизнес эрхэлдэг түрийвч нэгтэй нөхдүүдтэйгээ Сайдын эрх мэдлээ ашиглан тал бүрээр хамтран ажиллаж, улсад хохирол учруулж байх магадлал маш өндөр юм.

Үүний нэгэн тод жишээ нь, сайд Н.Цэрэнбатыг АТГ-аас шалгаж эхлээд байгаа асуудал. Тэрээр АТГ-д үе үе дуудагдан “чулуу нясалж суух” болжээ. Түүнд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төслийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж хэвлэл мэдээллээр битүү шуугиж байгаад түр дарагдсан. Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн ойр дотны, бизнесийн хамтрагч байсан найзынхаа компанийн данс руу 200 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн тендер огт шалгаруулалгүйгээр шууд бэлэн мөнгө өгсөн байгаа. Энэ нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, мөн Тендерийн тухай хуулийг илтэд зөрчсөн болох нь тодорхой байгаа.

Н.Цэрэнбатын өгсөн үүрэг даалгавраар “Эрдэнэзул” компани руу шилжүүлсэн мөнгийг Н.Цэрэнбатын төрсөн дүү Н.Отгонжаргал авсан нь шалгагдаж байгаа. БОАЖЯ-ны хурлын танхимын засвар, ном хэвлүүлсэн гэх зүйлд зарцуулсан гэгдээд байгаа. Хэдийгээр санхүүгийн тайлан байгаа боловч хууль зөрчсөн үйлдэл болсон нь шалгалтын явцад хэд хэдэн баримтаар нотлогдоод байна.

Үүнээс гадна аливаа салбарыг тэр тусмаа яамыг мэргэжлийн бус хүн удирдахын зовлон, сул тал их. Ажлаа мэдэхгүйн дээр, юунаас эхэлж, юуг хэрхэхээ мэдэх гэж танилцаж явсаар үүрэгт хугацааных нь дийлэнх нь өнгөрчихдөг. Н.Цэрэнбат сайдаас өөр, мэргэжлийн хүн БОАЖЯ-ыг удирдсан бол өнгөрсөн хугацаанд улс эх оронд хэрэгтэй олон том төслийг донор орнуудаас олоод ирэх боломж байлаа. Дээр нь ядаж түүний бүрдүүлсэн баг мэргэжлийн, ажлаа мэддэг хүмүүс байсан бол дотоод, гадаадад салбар, чиглэл бүртээ танил тал ихтэй, түүгээрээ дамжуулан туршлага, ноу-хау төдийгүй одоогийнхоос их хэмжээний санхүүжилт авчирч чадах байлаа.

 У.Мэргэндүү

twitter share 3
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-02-02 ip: 192.82.77.230

    Энэ хулгайч амьтан байсан юм уу? Харваас өөдгүй новш байгаа юм.Сонгуулийн дараа дээлээ нөмөрнө дөө.

  2. 2020-02-02 ip: 192.82.77.230

    Энэ хулгайч амьтан байсан юм уу? Харваас өөдгүй новш байгаа юм.Сонгуулийн дараа дээлээ нөмөрнө дөө.

  3. 2020-02-02 ip: 192.82.77.230

    Энэ хулгайч амьтан байсан юм уу? Харваас өөдгүй новш байгаа юм.Сонгуулийн дараа дээлээ нөмөрнө дөө.