Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн байна


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл:

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэн-Бэлчир  орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Хүйтэрч 10-12 хэм хүйтэн байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.