Эр хүний хиймэл бэлэг эрхтэн хаанаас үүсэлтэй вэ?


Эмэгтэйчүүдийн гол “тоглоом” гэгддэг хиймэл бэлэг эрхтнийг анх Энэтхэгийн сүм хийдэд үүсгэсэн гэдэг. Тэрхүү сүмд бэлэг эрхтэн нь чангаран боссон эр хүний биеийг дуурайлган бүтээсэн бурхад байсан бөгөөд хүнтэй суух гэж байгаа залуу охидын онгон эрхтнийг бурхны хүйтэн ичимдэг эрхтэн дээр суулган цоолуулдаг байжээ. Бүсгүй хүн ертөнцийн нүгэлт эрд бус харин бурхан тэнгэрт л ариун биеэ анх хөндүүлэх ёстой гэж үздэг байжээ. Тэр үеэс хойш хиймэл бэлэг эрхтнийг зөвхөн шашны зан үйлд хэрэглэх төдийгүй, хувь хүний хэрэгцээг хангахад ашиглах болсон аж. Хиймэл эрхтэн тухайн үедээ тун өргөн хэрэглэгдэж байсныг булш, бунхан, хиргисүүрээс олдсон олдвор эдлэлүүд баталдаг.

Баян хатагтайг хөдөөлүүлэхдээ гэрийн зарим тавилга, хайртай зүйлсийг нь хамт оршуулдаг бөгөөд хойд насандаа бэлгийн цэнгэл эдэлж яваг хэмээн хэрэглэж дассан хиймэл эрхтнийг нь марталгүй булшинд нь хийдэг байжээ. Хиймэл эрхтэн тээвэрлэж явсан нэгэн хөлөг онгоц Газрын дундад тэнгист осолдон живснийг хожим олоход онгоцны хөндий дүүрэн бэлэг эрхтэн хураалттай байсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Алс хол аян дайнд явах рыцарь дайчид хайртай эхнэрээ бусдаас харамлахдаа хиймэл бэлэг эрхтэн олж өгдөг байж. Хиймэл эрхтнийг хамгийн ихээр хэрэглэдэг хүмүүс нь олон эхнэртэй баян хүмүүсийн хатад, авхай нар байсан аж.

Ялангуяа мянга шахам залуу бүсгүй, татвар эмсийг ордондоо цуглуулсан Туркийн Султан хаан гэхэд нэг шөнийн дотор сайндаа л хоёр гуравхан хатнаа “амталж” дөнгөдөг байсан бөгөөд тэдгээр хатан нь амьдралынхаа туршид эзэн хаантайгаа ердөө л хоёр гуравхан шөнө цэнгэж үздэг байж. Тиймээс тэднийг өөр эрчүүд рүү гүйлгэчихгүйн тулд зааны ясаар хийсэн гоёмсог эрхтнийг баяр ёслолын байдлаар хүн бүрт тарааж өгдөг бөгөөд “Дилдо” гэж нэрлэдэг байж. Эдүгээ Турк улсад бүх оронд хэрэглэж байсан хиймэл эр эрхтнүүдийн баялаг цуглуулгатай музей ажилладаг аж. Тус музейд сониучирхан харж зогсох жуулчдын хөл татардаггүй гэнэ лээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.