Тагнуулын ажилтнуудыг 461-р ангид хорьжээ


Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд болох 1984-1992 онд төрсөн Н,Д,Л,Б нар ОХУ-ын иргэн Г, Монгол Улсын иргэн М нарыг 200 сая төгрөг, 50 мянган ам.доллартай явж дээрэмдсэн хэрэг гарсан талаар зарим эх сурвалж мэдээлсэн. Энэ талаар  албаны эх сурвалж "ТЕГ ажиллагаа явуулсан нь үнэн. Гэхдээ дээрэм хийгээгүй. ЦЕГ-ынхантай давхацсан үйлдэл болсон байх магадлал өндөр байна. Бүх ажиллагаа прокурорын зөвшөөрөлтэй явагддаг" гэсэн байна.

Тэгвэл Өдрийн сонины өнөөдрийн дугаарт Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд болох 1984-1992 онд төрсөн Н, Д, Л, Б нарыг тус хэрэгтэй холбогдуулан баривчилж, 461 дүгээр ангид саатуулаад байгаа тухай мэдээлжээ.

Мөн тус мэдээлэлд, Дээрэмдүүлсэн ОХУ-ын иргэн нь “мөнгө ус” худалдаж авахаар Монголд орж ирсэн байна. Түүнийг биедээ онц их хэмжээний бэлэн мөнгөтэй, мөнгөн ус худалдаж авахаар хил нэвтрэхэд л Тагнуулын ерөнхий газрын ажилтнуудад мэдээлэл ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ингээд ОХУ-ын иргэн Г-ын үйлдлийг ТЕГ-ын ажилтнууд анхааралтай ажиглаж байжээ.

Улмаар ТЕГ-ын түүнтэй холбоо тогтоож “Мөнгөн ус зарна” хэмээн хууран мэхэлж олны нүднээс далд газар аваачиж хүч хэрэглэн айлган сүрдүүлж, дарамтлах замаар их хэмжээний мөнгө дээрэмдээд зугтсан хэргийг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн гэх мэдээлэл байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.