Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярыг яллах талын нотлох баримтыг цуглуулж байна


Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн долоо хоногт бүрэн эрх түдгэлзүүлэх саналыг оруулах үндэслэлээ тайлбарлаагүй байсан бол өнөөдөр дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Би тэр дагуу саналаа оруулсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 12 дугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн хурлаар тодорхой мэдээллүүдийг задалсан. Гишүүн задалсан мэдээллийн талаар мөрдөн байцаалт явагдаж байгаа учраас дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан. Дахин давтан нотлох баримт задлах хэмжээнд хүргэхгүйн тулд өнөөдөр бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг шүүх тогтоодог. Өнөөдөр нотлох баримтын хүрээнд яллах, цагаадах нотлох баримт цуглаж байна шүү дээ. Ганц яллах талын нотлох баримт цуглаж байна гэж үзэж болохгүй. Тухайн хүн өөрөө цагаадах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй” гэсэн юм.

Хэрэв байнгын хороо болон УИХ-аар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй бол задалсан нотлох баримтын хэмжээнд нотлох баримт үгүйсгэгдэх, зарим нэг шалгах ажиллагаанууд устаж үгүй болох талтай гэдгийг тэрбээр онцоллоо. гэдгийг Улсын Ерөнхий прокурор хэллээ.

ЖДҮХС-тай холбоотой санал надад ирээгүй байхад би түдгэлзүүлэх саналыг оруулж ирэх боломжгүй

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийг гадаадад томилолттой байхад бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирлээ гэсэн мэдээллийг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар УЕП Б.Жаргалсайхан “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах асуудал хуулийн зохицуулалттай. Хэрэв би аль нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр санал оруулахдаа ирц бүрэн байгаа эсэхийг УИХ-ын даргаас асууж байгаа үйлдэл нь парламентын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байгаа үйлдэл. Тиймээс өмнө нь ч тийм харилцаа байгаагүй, одоо ч байхгүй” гэлээ.

Мөн ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэх эсэх талаар тэрбээр “Мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Би тэр дагуу саналаа оруулдаг. ЖДҮХС-тай холбоотой санал надад ирээгүй байхад би түдгэлзүүлэх саналыг оруулж ирэх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

 

 

 

 

 

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.