Тагнуулын ажилтнууд ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн үү


Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийн ажилтнууд ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн гэх мэдээлэл Зариг.мн сайтад нийтлэгджээ.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэгт Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийнхэн  шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан юм.

Тэд дээрэм хийх үедээ 4-үүлээ байсан бөгөөд  байлдааны буу ашигласан болох нь тогтоогдсон, цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа гэж ээ. Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Ташаа мэдээлэл, дээрмийн хэрэгт тагнуулын ажилтнууд холбогдсон хэрэг бүртгэгдээгүй” гэсэн мэдээллийг өгч байна.

Н.Бүжин

 

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2020-01-24 ip: 124.158.124.185

    Ish zailuul odoo bur umduu barih yum bna da. Iim hereg garsan bolood l yarigdaj bgaan. Odoo tegeed nuun daragduulaad ungurnu du.