Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ


2019 оны есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ө-г санаатайгаар амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэг гарч олныг цочирдуулж байсан юм.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүхээр хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Б өмнө нь эхнэрээ 2 удаа зодож Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ мөн эхнэрээ зодсон асуудлаар Зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан болох нь тогтоогдсон байна.

Иймд тус дүүргийн прокурорын газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн судалгаа гарган, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн мөрдөгч нартай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр дүүргийн бүх хороодод мэдэгдэл бичиж, үр дүнтэй нь танилцах ажлыг хийсэн байна.      

 



Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн прокурорын газар

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.